Америкийн Нэгдсэн Улсын өндөр тушаалтан ноён Роберт Торн Англид өргөмжит консулаар суухтай зэрэгцэн тэд хүүтэй болох байлаа. Гэвч харамсалтай байдлаар эхнэр Катерин Торн төрөхийн хүндрэлээс гэсэн оноштойгоор дөнгөж төрсөн хүүгээ алддаг байна. Үүнийг ээжид нь мэдэгдэхгүйн тулд ноён Роберт сүмээс нэгэн ээж нь өөд болсон өнчин хүүг өргөж авдаг байна. Цаг хугацаа өнгөрөх бүр хүүгийн эргэн тойрныхонд учир битүүлгээр үхэл нүүрлэж эхэлдэг байна. Ямар нэгэн далдын хүчин хүүг хамгаалж байгаа нь илт мэдэгдэх аж. Тэр бол биелсэн чөтгөр байсан юм. Чөтгөрийн хүү энэ хорвоод мэндлээд зогсохгүй бүхэл гэр бүлийг сүйрүүлдэг байна. Түүний бэлгэ тэмдэг бол 666. “Нэгэн мэргэн үг бий. Тэрэнд араатнуудын тоог тоолж чадах ухаан хайрла. Энэ нь хүнд зориулсан тоо байх болно. Тэр хүний тоо бол 666 байх болно. Илчлэлт 13-р бүлэг, 18-р мөр” 1976 оны 06-25 ны өдөр АНУ-д нээлтээ хийсэн Ричард Доннерын кино. Девид Селтзерийн гурмалсан романаас сэдэвлэн бүтээсэн уг киноны гол дүрийг Григори Пэк, Лий Ремик, Харви Стефенс нар бүтээжээ. 111 минут үргэлжлэх 17-с дээш насныханд зориулсан Аймшгийн, Нууцлаг, Эмгэнэлт төрөлд багтах кино юм.